Гооё

Энэ их гоцорсонч гэсэн бодсоноо хэлчихий

цаадахын чинь хоолой гарахгүй байсан ч гэсэн

Май чи 

матиг чи

Майхан дотроо яалаа чи

гэж хэлэх байсан шд. 

энэ салаавч чинь үгтэйгээ нийлээд цогц болдог зүйл ш д

Амралт

тоочоо явчихаас, угаасаа их залхуутай

Зурагтын удирдлага, хажууд нь гар, хүрэхгүй

доош нь харуулж дэлгээстэй нь орхисон ном, буйдангаас бараг гулгаж унах гээд ирмэгдчихэж

зураг нь бас их гачин урт үс улаан цурав биетэй. ийм зурагтай ийм ном байх ч гэж

хөл дээрээ хаясан одяал

хүзүүндээ нуглаад чихсн дэр

аягатай цай дотор нь дэвтсэн хэвийн боов, саяханы цагаан сарынх

Дууг нь хаачихсан утас, дугаараа нуусан дуудлага гарах дэлгэцтэй. хөөрхий авахгүй болохоор л нуугаа байх даа

угаалгын машинд чихсэн хувцас, хоржигноод л хүнгэнээд л

өглөө яаж босно доо маргаа ш 

Баян байл уу би

Нээх их шаналаад хамаг юм аа алдчихсан юм шиг, хав харанхуй дотуур гүйгээд араас юм хөөгөөд ч байх шиг, юманд тээгэлчихвий гэж хөлөө дээр дээр шидлээд гүйж байхад гэнэт гэрэл гялс хийж нүд гялбаад гараараа халхалахад нь бөгж гялтганаад, 

гар чийдэн, тонгорог атгасан эр бөгжинд шунан инээхэд амнаас нь сонгино ханхлаад 

буцаад гүйвэл  харанхуй бас нөгөө айдас чинь, урд чинь хутга шунал чинь, дайрч гарахдаа гар чийдэнг нь аваад шуналыг нь шулуун нударгаараа хамарт нь чихээд ямарч хамаагүй гэрэлийг гар чийдэнгээ тусгаж хайгаад

би баян байлуу , юм аа алдлуу яагаад гүйгээд, бас айгаад тэгээд бас айдсаа нуугаад 

би баян байлуу яалуу

Хэмнэлт хайр

Хайртайгаа мартчихсан байж гэнэ. Тээд гэнэд 2 сар гарахтай зэрэг улаан ягаан бундан урдах дэлгүүрийн шилэн дээр байхаар нь санаж гэнэ. Хайр гэж бичээд 2 1 4 гэсэн тоонууд ламын нэртэй байхад л хайртайгаа эргээд санаж гэнэ.

шоглоодоо аваад, хажууд нь дарс бариад

чихмэл тоглоом бас олоод сайхан баярлуулахаар явж гэнэ. 

 

************************

тэс өөр

Уянгаа нөхрөө дандаа л голдог. Ямарч мэдрэмжгүй. Санаачлагагүй. Өглөө үнсэхгүй, үдэш орой хино ший үзэхгүй. Баахан гомдоллодог. Харин нөхөр нь хааяаа нэг үнэрлэчихээд дугай л инээгээд байж байдаг.

Уянгааг бас нэг залуу эргүүлэх гээд байдаг. Тэр бол мэдрэмжтэй. Хоолонд урьдаг. Хувцас өмсөхөд нь тусладаг. Баяраар мэнд хүргэж мсж илгээдэг. Гэхдээ загас, үүл бороо ус хол байна

Балантайны өдөр Уянгаагын ажил дээр нь бөөн юм болсон. Хачин сайхан хайрцагтай бэлэг ирсэн. Өрөөний хүүхнүүдээ гайхуулан байж задалтал Дотуур хувцас улаан өнгөтэй. Хүүхнүүд шаагилдсан. Танай нөхөр лаг л юм байна ш дээ. Юу нь донгио байгаан гэж ирээ л. Уянгаа харин нөгөө залуугаа дотроо санан мишээсэн. Манай мангар хар ч юун бандааш гэж бодсон

Оройн нь залуугаас мсж ирсэн. Уулзсан. улаан хувцасаа өмсөж харуулсан. Бас тайлж ч харуулсан.

Шөнө дунд харьсан. Нөхөр нь зурагт харж сууснаа босож ирээд Жогтой инээн бэлэг нь таалагдав уу гэсэн.

 

Ийм нэгэн явдал байлаа надаа \хавар болжийно нэг нялхарчихыдаа\ nahilga

Нимэгхээн уруултай. Намхан, жаахан махлагдуу. 

Жаахан янагдуухан, наалдаж суугаад л эрхлээд л. Зөгнөж ярина. Дурсах юмгүй шинэхэн дурлал. Дандаа маргаашын тухай.

Хавар оройн жихүүн салхи, хүйтэнгүй ч чихүүцэм. Тэрнээс л болж тэврэх боломж. Цаг агаарын үзэгдэл бүр дандаа л шалтаг гаргах таатай завшаан.

Эр бүр л далимдуулна. Эм бүр л зальдуулна. гэвч хоёуланд нь таатай.

Борооноор нороход нь, салхинд даарахад гээд л ойртох боломжууд минь

амбулторын хойд талын хүнгүй довжоо. 2 талдаа модтой. Хүн хааяаа л тэр замаар дөтлөх. Хүзүүнд нь наасан хошуу хааяаа л үг хэлнэ. Имрэх хуруу бор товчтой.

Эцсийн зогсоол өмдний цахилгаан, эргүүлж буцаах чиний гар

Дурсахад сайхан сексгүй дурлал мээнэ

2011-03-17 14:06:36

Яадын ер нь

Ойрд ер нь асуудал дэвшүүлсэн хүн бүрийг л асуудалд оруулчмаар ярдаг зан хөдлөөд байхын

Ууцыг халы гэж нэг нь бичсэн байна. Ууц нуруу нь өвдөөд халуун жин тавих хүсэлтэйм байх гэсэн чинь цагаан сарын ширээны ууцыг хусаж хаяая гэжийгаам байна л даа.

яадын зуданд хиаруулж байхаар хэдэн хонь гаргаад ширээ чимчихэд.

Боды. Монгол улс чинь 3 сая орчим хүнтэй ба 500, 600 мянган өрх айл байгаа байх. Тэдний тал нь л ууц тавиг л дээ хамаа алга. 15 16 сая хонинд юу юм бээ айн. 

эрээнрүү хамаг мөнгө явчлаа гээл байдаг биз дээ. хөдөөнийхөнрүү яваг л дээ.

Булхан

Булхан чинь 2 хацар нь булцгар бөгөөд хамартайгаа нэг түвшинд иртлээ төвбийсөн байдаг.

Бас гутлаа дандаа буруу харуулж өмсөнө, үдээсний талаар сайн мэдэгдэхүүнгүй.

Үүдээр орж ирсэн хүнээр өргөл барьц авах гэсэн шиг гар, хармаа, цүнх зэрэгрүү нь харна.

Хэнд ч ойлгогдохооргүйгээр ярих ба ихэд шүтэж хайрлагсад нь л үг яриаг нь там тум ойлгодогийн.

Гар нь их богинохон /хүзүүгээр тэврээд ард нийлүүлхээр хамаг амьсгааг хаачихдаг/, үс нь их шингэн /үнэр нь яг л жингүүдэл шиг/ байдаг. бас гэдэс нь цодгор байх ч ундаа жүүс түүнрүүгээ нэмсээр  л байдаг.

 

Хамтраад ажилламаар байна

Сайн бичдэг банжигчин байвал жаахан юм хум бичүүлмээр байна.

Компанийн ПР ажил хийлгэх юм.

Манайхан дотор байгаа байх аа

тавдахыг үнэн гутаахаар төржээ би

би үнэн энэ баасан гарагуудыг гутаажына аа. баар сав, апу энэ тэрийн борлуулалт ч навсайж байгаа байх даа. хахахах

за жаахан дэмийрнээ гэхдээ

Би энд үг хэлэхээр тэнд чи дуулж байгаа чинь долгион гэнэ.

нэг дуу зохиодог хямсгар нөхөрт ийм нэр өгтөл харин нөгөөх нь энд дуугаргаж тэнд мануусын эцэг эх ах эгч нар сонсож энэ тэр.

Мөнхбат аврагыг дуурайгаад нэр өгсөн чинь дараа нь аврага болж энэ тэр.

нэрээ гайгүй сонгочихвол шившлэг болчдым уу гэсэн чинь

Ринчен гуай нэг удаа эрдэнэбилэг нэртэй усан тэнэг олон гэсэн гэхийн. зоригт /блогчин биш/ нэртэй хулчгар бас бий гэж хэлсэн байдаг

Би бренд бүтээх энэ тэр гэсэн ажил ойрын хэдэн өдөр хийж байгаа юм.

рекламдаад бүтээчихнэ эсүүл пи аардаад бүтээчихнэ. сайн явсаар, чанартай явсаар брэнд бүтээх нь их л цаг авах ба бараг бүтэхгүй зүйл болтой. яагаад гэвэл бараа бүтээгдэхүүн гэдэг чинь ай мөн ч үй түмээрээ үйлдвэрлэгдэх болж дээ. 

манай нэг зохиолч эмэгтэй өөртөө ургамал болон түүний дэлбээн дээр шөнө өдрийн темпратурын хэт зөрүүгээр кондинсацлагдан тогтох усны жижиг бөмбөлөгийн нэрийг нийлүүлээд өгсөн байсан.

сонсоход сайхан юм шиг хирнээ ухаад бодохоор юу бодож өгснийг нь ойлгохгүй л юм билээ.

сексий хувцастай хүүхдийн дуу дуулагч бас америк явы гэсий мүү, эсүүл галдан бошигтийн хатан үнэн сайн дуулж алдаршсан ч гэж уншсымуу өөртөө тийм нэр өгсөн байдаг.

айдаа нэр гэдэг ч угтаа бол нэг кодлоод ялгах гэж л зохиосым шиг байгаан.

манайд дэмбэрэл гэж хүн бий дандаа хүний хэлснийг үгүйсгэн гутаах бөлгөө

 

өчигдөр, өнөөдөр, маргааш

ма- өн, чи яах гэж дандаа намайг мөшгиж яах бол ийх бол гэж байдын бэ. 

өч- за чи юун сүртэймбэ. хөөрхий өн чинь надаас бүхнийг л асуудаг. би бүхнээ ний нуулгүй л үзүүлдэг шд.

ма- чи их ч юм аа нуусан даа битгий ингэж худлаа хэлж бай.

өн- би тэгээд яахаа мэдэхээ байхаар та 2оос өөр хэнээс асуухын бэ. энэ цаг хугацаанд чинь бид 3аас өөр хэнч алга байна шүү дээ.

ма- гэхдээ л би гэнэтийн баймаар байна шд.

өч- надад нуусан юу ч байхгүй шүү. та нар л тоохгүй байсан биз

ма- элдэв прогноз, мэргэ төлөг өө болиорой зүгээр

өн- би их ганцаардаж байна. та 2 олуулаа байдаг. би харин ганцаархнаа байнга л одоо яах вэгүүдийн дунд үйлээ үзэж байна

Тэр нэг доороо наалттай сойз

Ийм нэг сойз байна. Босоогоор нь наагаад тавьчихдаг. Би бодлоо. энийг нэг эмэгтэй зохиосон байх. 

Хананд наачихаад гараараа барихгүй шүдээ угааж энэ тэр гэж төсөөлөөл зохиосон байх

Шүүс гашраагчдын хөлөөв - ЖГХ

Тус хөлөөвийн  гишүүд нь дандаа элэг ходоод муутай, эмчийн магдаллагаагаар градустай /архи, дарс, шар айраг, ром жин, лигёр... гм/ юм хүртэх эсэхээ хасуулсан нөхдийнх байх юм. 

гол зорилго нь пиво гашраагчдын хөлөөвийнхнийг муулах. Аа муусайн архичид гэж ирээд хуурай агсан тавих юм. Уухдаа оогт гол зорилго нь оршихгүй байна.

Хэтийн зорилго нь ПГК-ээс аргагүйн эрхэнд хасагдагчдийг өөртөө нэгтгэн авах юм.

Мэдээж энэхүү гишүүдийн тэргүүн эгнээг өмнө нь нэлээн сайн хүртэж явсан, өөрөөр хэлбэл яказуна байжийгаад зодог тайлсан нөхөд бүрдүүлэх ба ууж чадахгүйдээ хордсон атаа хорсолоо жүүсний стаканы ард тайлна.

Дандаа л пээв уугчид гайхуулж банжигаар нэг юм болж байхын. Нарын яривал наадах чинь хөл гар муутай хазгар доглон хүмүүсийн хажуугаар хөөцөлдөж тоглох шиг зэвүүн санагдаад байна.

Манайх мөн удахгүй подоолктой болжийгоод урд талдаа ПГК гэсэн бичигэн дээр улаан ташуу зураастай дугуйг хэвлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэхүү хөлөөв бол цэвэр атаа жөтөөн дээр суурилан бий болох юм.

Мөн манай Улсын ерөнхийлөгч болон монфрешийнхан дэмжиж ажиллах магадлал маш өндөр байгаа нь ирээдүй гэрэл гэгээтэй хөлөөв гэдгийг харуулж байгаам.

 

Бэлэнчлэхээ болихгүй л бол бид мухар сүсгээсээ салахгүй

тиймээ хөө айн

Бухимдаад л байна

Хүүхнүүд хүчтэй болж дээ.

Хэдэн франц яашкаа жагссанаас хойш 3 сарын наймныг тэмдэглэх болж яашкаа биш нь ч бас эрхээ хамгаалах илэрхийлэх хэрэгтэйгээ санаадахаж. Сонгууль өгүүлдэг болгоодохсон чинь одоо бүүр өрсөлддөг, ялагддаад байвал тоо зааж өг, тэр хэмжээгээр заавал сонгогдоно гээд байх болж.

Байнга бухимдаж байлаа даа тэд. Байнга атаархаж, хорлож байлаа бас. Хүүхдээ хаан болгох гэж өөр нэг хатны хүүхдийг хөнөөхөөс ахуулаад нөхрөө алдчихгүйн тулд нөгөөдөө үхлийн чатга хийлгэх гэж харуй бүрийгээр хар хэлтэнүүдрүү гүйлдээд л .

Гээд байдал хэвээрээ л байна. Өөрийнх нь биед өөр бие боожих, өөрөөр нь өөр бие хооллох гээд бүхий л хөдөлгөөн хүч чадлаа гайхуулах боломжийг нь хаасан сонин үүргүүдийг бурхан тэдэнд үүрүүлчихэж.

эрчүүдтэй барицаад гараад гүйе гэхээр гарт нь хүүхэд тэврээстэй яалтай ч билээ. Тэд хүүхэд гаргах үүргээсээ татгалазахад бэлтгэгдэж байна уу гэх хар харин төрөөд явчихдым.

Эрчүүдтэй яг адилхан байя гээд босоогоороо шээх гэхээр хана хүрэхгүй харин хамаг юм нь заваарчихна шээс нь, хүндхэн ачаагаа өөрөө үүрий гэхээр хөх, сав гээд өөр бусад эрхтэнд нь хамаг энерги нь тарчихсан. 

тэднийг тэсрэлтийн хүчтэй биш тэвчээртэй байхаар бүтээчихэж. тэрсэлсээр байвал юунд хүргэхийг мэдэхгүй. бас яаж тэрслэхээ мэдэхгүй, хий л тэд бухимдаж байна. 

эд нараас л боллоо гэх шиг гэр бүлдээ хамгийн олон үгийг нэг амьсгаагаар хэлж, үглэж бухимдсаар л 

эрчүүдийн ертөнц эзгэнэсэн хэвээрээ л байна.

 

Гэрчлэл

Хүмүүс хамгийн баяртай мэдээг ийм чимээгүй шивэгнэлдэн хүлээх нь нэг л айдастай.

Хуучин пиивр сандал дээр 2 3 аараа нийлээд суучихсан хүмүүс. Ихэнх бүлгийн дунд заавал нэг эрэгтэй байна.

Залуу тэдний дунд. Гарч тамхилах гэхээр өөрийг нь дуудаж магадгүй тул суусаар л. Ээж нь хажууд нь чимээгүй суугаад л байна.

"Гамбаатай хэрэггүй урагшаа явуулсан юм, хугацаа нь нэг л таараад л байгаа санагдаад байгаам даа. Уг нь ч ганц найз минь гээд л хамт явуулчихсан. Одоо бодоход тийм хүүхэмсэг хүнтэй эхнэрээ явуулж л байдаг. Гамбаа муу дурак нэг л зэвүүн, намайг "Чибурнатор оо, хардахгүй гэвэл энэ ажилд эхнэрийг чинь аваад явий" гээд гөхрөөд байж билээ. /Багаасаа л дэлдэн болохоор хэдэн найзууд нь чибурнатор гээд бүүр нэршчихсэн юм/"

Урдаас ирснийх нь хойно хэдий хардсан ч өөрөө зөвшөөрөөд явуулчихсан, ба сайн найзтайгаа ямарч шалтгаангүй хардаж чадахгүй дугай л ноо хайн юу ололгүй 10 сар болчихож. Аа яахуу болохгүй бол ДНК энэ тэр гээд шинжилгээ байдаг л гэсэн. Муу ганбаагийн ДНК-г нь яаж олох вэ харин 

Ингэж хар бараан дэмий юм бодож суутал асрагч хүүхэн Булганыхаас хүн байна уу гэж жижигхэн цонхоор хашиграхад дав хийн босч ээжрүүгээ нэг харчихаад цонхруу дөхөхөд ТА ЮУ? 3 хэл  500 гарам хүүтэй боллоо. одоо давсгүй нойл шөл аваад ир гэснээ их л шоолсон байдалтай мушилзаад эргэв. 

Баярлаад гарахын алдад хэнийгээ дуурайсан дэлдэн хүүхэд вэ гэцгээгээд байсан эмч нь, аав нь таг дэлдэн юм байна гэсэн аальгүй чимээ ард нь гэрэл асаавай

Броохаус

хоржигнох чимээ. гэнэт зогисох буюу хэн нэгэн хэхрүүлнэ.

өмдний цахилгааны чимээ. Мишээсэн царайнууд бүүдийгээ л, тулж ирээ д хажуугаар зөрнө.

 

Хажуугийн нөхөр хараад байна уу гэж бодсоноос бараг 2 3 н секундийн дараа хажуу тийшээ харахад нэг нөхөр сэгсэрч байна. Хоржигнох чимээ үргэлжилсээр л

Буцаад л урагшаагаа харна. Одоо энэ ялааны зурагтай жорлон чинь аль паабынх билээ байз. 

хаалга нээгдээд нэг хүн орж ирэхтэй хамт, бөмбөр мөмбөр амьд хөгжмийн чимээ халти дуулдаад таг. бас дүнгэнэлт

 

 

 

Цалин хэд байна

Менежерийн дундаж цалин хэд байна аа монголд таминь хэлээд өгөө ч

 

би гарын үсэгтэй ном авсан

бишээ номтой гарын үсэг ч авцымуу ЛОЛ

Номын үзэсгэлэн дээр очисын аль дээр. Тэгээд Дублинчууд гэдэг ном авчаад, Тарчлаагчийн байсан газарт очсон. Түүнийг амьдаар нь өмнө нь харсан биш. Хары гэж бодсын. Бас байнга л юмыг нь үнэгүй уншиж байхаар нэг үнэтэй унший гэж бодоод. Өмнө нь нь гөх уруулыг нь авчил байсалдаа

Их л даруу бүрэг ичимхий сайхан бүсгүй байна лээ шүү. Би ч номоо авсан, тэрч гарын үсэгээ зуравуу гүй юу жишүү хараа суучихсан. би жаахан хары гэж бодсон бүтээгүй яваад өгсөн. 

ингээд нэг улаан ногоон 2 номтой харьсандаа. энэ ирландууд яагаад ийм хачин ногоон өнгөнд /дублинчуудыг ногооноор хаягласан байсым/ дуртай байдын бэ, далайгаа харсаар байгаад тэр үү. бид яагаад хөх өнгөнд дуртэйм бэ. тэнгэрээ харсаар байгаад тэрүү. би яагаад хар өнгөнд дуртаймбээ. унтсаар байгаад тэрүү ч гэх шиг.

Номын цагаан буян дэлгэрэх бол туг ай

 

бэлэгтэй худалдаа

залуус түүнийг тэгэж нэрлэсэн. тэр хүүхэдтэй, тэгээд л тэр. 

чи түүний хувьд юу ч биш. чи бүхнээ зориул, хайрла. гэхдээ чи юу ч биш.

чамаас өмнө ариун нандин гэж нэрлэгдэх эхний амьдралаа үрэн таран хийсэн. чам зэргийн хүү бол түүнд юу ч биш.

хамгийн гол нь тэрээр хүүхдээ л хайрлана. мэдээж эмэгчин юм чинь. чиний хайр, амьдрал пад байхгүй. зүгээр л бэлэгэнд нь эцэг байж чадвал бага зэрэг хүндлэгдэнэ. гэхдээ чи чухал биш. нэгийг хаясан хүн нэжгээдийг тамхины иш шиг л няслана.

одоо  түүнд хайр майр ирэхгүй. хангуулах гэсэн хүсэл хааяаа төрнө. 

 

Бамбар тугал хоёр

За хөгшөөн дохихоор гараад ирээрэй, мани нэгжгүй байгаа битий аваарай

 

хэдэн минутын дараа дохилоо

гараад очисон байдгүй шүү. буцаад орсон дохиж байна

гарсан дахиад байхгүй

даараад байхаар нь ортол дохиж байна. авсан чинь үхсэнээ аваад байгаан бэ гараад ирээ ч гэжийшд

(Нийт: 204)